АН-ын фракцууд "2024 оны сонгууль болж өнгөртөл АН-ын дарга Л.Гантөмөрийг дэмжиж, түүнийг оролдохгүй байя" гэж тохирчээ

АН-ын фракцууд "2024 оны сонгууль болж өнгөртөл АН-ын дарга Л.Гантөмөрийг дэмжиж, түүнийг оролдохгүй байя" гэж тохирчээ

АН-ын дарга Л.Гантөмөрийг тойрсон зарим захиалгатай сөрөг мэдээлэл гараад буй. Иймд түүнийг АН-ын даргаас нь огцруулах асуудлыг тус намын МоАХ зэрэг фракцууд ярьж байгаа гэх мэдээлэл гарсан. 

Тэгвэл ирэх 2024 оны УИХ-ын сонгууль болтол АН-ын дарга Л.Гантөмөрөөр оролдохгүй байхаар тус намын фракцууд ярилцаж тохирчээ.

Тухайлбал, өнгөрсөн Бямба гараг /2023.06.17/-т АН-ын МонДе гэх фракцын гишүүд нь Гүн Галуутайд цуглаж 2024 оны УИХ-ын сонгуулийн стратеги, намын дарга Л.Гантөмөрөө дэмжиж ажиллах төлөвлөгөөгөө ярьсан бол Ням гараг /2023.06.18/-т АCEM цогцолборт “Нэг Монгол хөдөлгөөн” анхны хурлаа хийж, мөн л Л.Гантөмөрийг дэмжихээ илэрхийлсэн байна.

Цаашлаад АН-ын Од, МҮДН, Хийморь зэрэг фракцууд УИХ-ын 2024 оны сонгууль болтол Л.Гантөмөрийг огцруулах асуудлыг хөндөхгүй, түүгээр удирдуулж 2024 оны сонгуульд оролцоно гэдгээ илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл АН-ынхан УИХ-ын сонгуульдаа анхаарахаас өөр намынхаа даргын асуудалд сатаарахааргүй байхаар тохирчээ.