Үерийн дараах цэвэрлэгээг хийж байгаа иргэдийн гар загатнах шинж тэмдэг илэрч, тууралт гарч эхэлжээ

Үерийн дараах цэвэрлэгээг хийж байгаа иргэдийн гар загатнах шинж тэмдэг илэрч, тууралт гарч эхэлжээ

Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн 41 газраас үеийн усны чанар, найрлагаас дээж авч шинжилсэн шинжилгээний дүгнэлт гарч, Туул, Сэлбэ, Дунд голоос гэдэсний савханцар, бичил биет илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Бичил амь судлалын үзүүлэлтээр шинжилгээнд хамрагдсан голуудын 22.2%-д Гэдэсний бүлгийн савханцар /Coliforms organism/, 16.6%-д халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар /Thermotolerant coliform organisms/, 38.8%-д E coli, 16.6%-д Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн /Salmonella, Shigella/, 6.25%-д Сульфат задлагч агааргүйтэн (Сlostridia) тус тус илэрсэн бол тогтоол усны тухайд шинжилгээнд хамрагдсан бараг бүхий л цэгүүдэд нянгийн бохирдол илэрсэн бөгөөд хувиар илэрхийлбэл 66.6%-д Гэдэсний бүлгийн савханцар /Coliforms organism/, 42.8%-д халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар /Thermotolerant coliform organisms/, 66.6%-д E coli, 47.6%-д Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн /Salmonella, Shigella/, 7.7%-д Сульфат задлагч агааргүйтэн (Сlostridia) илэрсэн юм.

Тэгвэл үерийн дараах цэвэрлэгээг хийж байгаа иргэдэд тууралт гарч эхэлжээ. Энэ талаар цэвэрлэгээнд гарч буй иргэд “Өдөр шөнөгүй цэвэрлэгээ хийж байгаа. Ингэхдээ зөвхөн маск бээлий өмсдөг. Улмаар гар загатнах, халуурах шинж тэмдэг илэрч эхэлжээ. Тухайлбал бугуй хүртлээ загатнах маажвал тууралт гарч байгаа аж. Мөн цэвэрлэгээ бүрэн хийгдээгүй газруудад ариутгал эхэлсэн” гэдгийг ажилчид хэлэв.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө