Боловсролын зээлийн сангийн асуудал өнгөрсөн хавар сөхөгдөж, нэг хэсэг дуулиан дагуулсан. Улмаар БЗС-ийн журмыг шинэчлэн баталж, сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох шийдвэр гарсан.
Гэвч Боловсролын зээлийн сангийн 2023 оны сонгон шалгаруулалт ч хууль, журам зөрчиж, шударга бус явагдсан болохыг АТГ-аас тогтоож, алдаагаа яаралтай залруулж, 50 ба түүнээс дээш хувийн сургалтын тэтгэлэг авсан суралцагчийг сургалтын төлбөрийн зээлд хамааруулах нь зүйтэй талаар дурдан албан бичгийг БШУЯ-нд хүргүүлсэн байна. Тэгвэл энэ талаар болон БЗС-гийн 2023 оны сонгон шалгаруулалт Нээлттэй ил тод гэх нэрийн дор луйвар явагдсаар байгаа талаар иргэн Ц.Энхжаргалтай ярилцлаа.
ВИДЕО:
Тэрбээр, "Дэлхийн топ 50 сургуулийн сонгон шалгаруулалт энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. Ингээд бүх бичиг баримтаа бүрдүүлээд материалаа тавдугаар сарын 11-ний дотор өгсөн. Үүнээс цааш дараагийн шатны ярилцлага болон үнэлгээний ажлууд явагдсан. Ингээд тавдугаар сарын 31-нд хариу нь гарах ёстой байсан. Гэтэл “амжихгүй байна. Олон тэтгэлэг зураг явагдаж байгаа тул зургаадугаар сарын 5 болгон хойшлууллаа” гэх мэдээллийг бүх эцэг, эх, хүүхдүүдэд өгсөн. Мэдээлэл аваад бид бүгд тэвчээртэй хүлээж сургууль руугаа бичсэн. “Хойшиллоо хариу гарах болоогүй байна” гэсэн. Гэтэл зургаадугаар сарын 5-нд дахин утсаар мэдээлэл ирсэн. Зургаадугаар сарын 12 хүртэл дахин хойшилсон. Ингээд зургаадугаар сарын 12-нд “Дахин тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Манайд хяналт, шалгалт орсон” гэсэн. Бидэнд ирсэн мэдээллээр АТГ болон ЦЕГ-аас шалгалт орсон гэсэн. Уг нь эцэг эхчүүд маш их хүлээлттэй байсан. Яагаад гэвэл Боловсролын сан, шалгаруулалтын асуудлыг энэ оны эхээр ярьж олон нийтэд мэдээлж байсан. Тиймээс энэ бүх асуудлын дараа туршлагатай, үнэнч шударга зөв зохион байгуулах байх гэсэн итгэл үнэмшил хүлээлт эцэг, эхчүүдэд байсан. Түүнээс хойш зургаадугаар сарын 14-нд Б.Амарбаясгалан сайдтай уулзаж Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулж, дахин материал бүрдүүлэхээр зургаадугаар сарын 15-нд хүүхэд хөгжлийн төвд биднийг цуглуулсан.
Цугларалтад очиход маш ойлгомжгүй юмнууд ярьж байсан. Тухайлбал, “бид текст зохион байгуулна, ур чадварын шалгалт авна, онооны системээ өөрчилж байна. Топ сургуулиудын жагсаалтад үнэлгээ өгнө. Мэргэжлийн чиглэлүүдэд нь үнэлгээ өгнө” гэсэн боловч яг мэргэжилийг яаж үнэлэх юм гэх удирдамж журам нь байгаагүй.
Ингээд анхнаасаа бүх юм ойлгомжгүй маш их эргэлзээтэй байсан учир би өөрийн биеээр гурав, дөрвөн зүйлийг шаардаж АТГ-д хандаж, хүсэлт гомдолоо өгсөн. Нэгдүгээрт, аль зургаадугаар сарын 12-нд АТГ, ЦЕГ-аас хяналт шалгалт орсон гээд байгаа. Тийм бол энэ шалгалтын хариуг өгөөч. Хоёрдугаарт, дэлхийн топ 50,100 гээд их дээд сургуулиудын үнэлгээ албан ёсны байдаг. Яг тэр жагсаалт нь байсаар байхад яагаад тухайн сургуулийн нэрийг нууцалж, код өгөөд байгаа юм. Хүүхдүүдийн нэр, эцэг, эхийн нэрийг нууцлахыг бүгд зөвшөөрнө. Хувь хүний мэдээлэл учир тийм ч байх ёстой. Гэтэл сургуулийн мэдээлэл дээр нь гадаад хэлний онооны мэдээлэл, голч зэргийн кодолсон нь бидэнд эргэлзээ төрүүлсэн. Тиймээс энэ бүхнийг хянаж өгөөч. Мөн бид хяналт, шалгалтын мэдээлэлтэй танилцмаар байна гэж хүсэлт өгсөн. Харин АТГ-аас “ойлголтын зөрүү гарч төөрөгдөл үүссэн байна. 2023 оны шалгалтад ямар ч хяналт шалгалт хийгдээгүй. Бид өмнөх жилүүдийн буюу 2022 хүртэлх жилүүдийн шалгалтад хяналт тавин ажиллаж байгаа. Одоогоор дуусаагүй байна. Таны шаардлагыг хангах боломжгүй” гэсэн. Тэгээд дараагийн хүсэлтэд хариу өгсөн. Хариуг би долдугаар сарын 31-нд авсан. Хариултад бичсэнээр зургаан төрлийн зөрчил илэрсэн байсан.
Үүнд:
- Зар дээр тавигдсан мэдээллүүд нь хоорондоо зөрүүтэй. Ойлголтын зөрүү үүсгэсэн, Зард тавигдсан шалгуур үзүүлэлтүүдийг удирдамждаа тодорхой тусгаагүй
- Шалгаруулалтын дүнг үйлдсэн, ажлын хэсгээр хэлэлцсэн, дүгнэлт гаргасан нь нотлох баримтгүй
- БЗС-гийн хөрөнгийг зарцуулах, түүний журамд заасан 4.5 дугаар зүйл дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог хоёр ангилал байгаа. Энэхүү ангилалд тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 50-д багтсан их дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцахад 50 бат түүнээс дээш хувийн тэтгэлэг авсан. Суралцагчид олох сургалтын төлбөрийн зээлд хамаарах гэдгийг зөрчиж тэтгэлэгтэй хүүхдүүдийг анхаарч авч үзээгүй. Нэр бүхий дөрвөн хүний сургуулийн эрэмбийг үнэлэхдээ 2022 оны үнэлгээг ашигласан /үүнээс үзэхэд 10 хүүхэд урдуур орсон байгаа юм.
Энэ мэтчилэн илэрсэн зөрчлүүдэд албан тоот үйлдэж, шийдвэрлүүлэхээр А.Энх-Амгалан сайдад хүргүүлсэн гэсэн. Тиймээс үүний дагуу ямар арга хэмжээ авч байгааг тодруулахад “ямар ч арга хэмжээ аваагүй” гэж хэлсэн. Мөн тухайн нэр бүхий албан тушаалтан “АТГ-аас ирүүлсэн наад албан тоот чинь үг бүр нь үнэн биш” гэсэн. Тэгэхээр нь та хэлсэн үгэндээ хариуцлага хүлээгээрэй. Бид үүнийг үнэн зөв болгохын тулд тууштай явна гэж хэлсэн байгаа.
Ер нь олон нийт уг асуудалд анхааралтай хандах ёстой юм байна гэж би ойлголоо. Би өөрийнхөө асуудлыг шийдвэрлээд энэ асуудлыг хаявал хаях л байсан. Гэхдээ миний үед ч энэ тогтолцоо ийм байсан. Одоо хүртэл засраагүй явж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Бид сошиалаар нэг шуураад л өнгөрдөг. За одоо энэ боллоо гэж боддог. Гэтэл энэ засарч байгаа гээд орхиж болохгүй юм байна. Бид итгэж болохгүй юм байна лээ. Асуудал яригдаж өнгөрсөн ч засрах байтугай бүр нарийн аргаар шударга хийж байгаа мэт дүр үзүүлж хүүхдүүдийг ашиглаж, ил тод шалгалт авч байна гэж жүжиг тоглож байна. Үүнийгээ одоо болих хэрэгтэй.
Шалгалтын хариуг БШУ-ны яам бол зөвшөөрөхгүй байгаа юм байна лээ. Дараагийн шатад үйл явц яаж үргэлжлэхийг мэдэхгүй байгаач уг асуудлыг хаяхгүй гэж бодож байгаа. Энэ тоотыг хүртэл авч хэлэлцэхгүй байна шүү дээ. Тэгэхээр АТГ-ыг хэн ч тоодоггүй юм биш үү. Ийм газар байх хэрэг байгаа ч юм уу. Үгүй ч юм уу. Хяналтын байгууллагаасаа айхаа байсан. Наадах чинь хамаагүй гэж л хандаж байна лээ. Энэ оны шалгаруулалтад 100 хүүхэд оролцсон байсан. Одоо 80 болсон байна лээ. Гэхдээ бас одоо нэмэгдэж байгаа байх. Мөн цаана нь 40 гаруй хүүхэд байгаа. Тэд нар өөрсдөө саналаараа больё гэж татгалзсан. Тиймээс бусад хүүхдүүд доош гүйж 50 хэд рүү орж байгаа юм. Тэгвэл одоо бичиг цааснаас хараад л хууль бусаар дээш гарсан байгаа нь ил байгаа 10 хүүхдийг хасахад, 60-д байгаа хүүхэд дээшээ гарч ирэх боломжтой. Бидэнд залуу үедээ муухай юм зааж өгч байна шүү дээ. Мөн хэдийнээ гадаадад топ сургуулиудад тэнцээд 2,3 курстээ сурч байгаа хүүхдүүд энэ шалгаруулалтад орохын тулд дахиад шалгалт өгч, хэлний оноогоо дахин шалгалтаар авсан байна. Тэр хүүхдүүд тэгж орж ирж байхад хугацаа нь дууссан хүүхдийг илт давуу дээгүүр оруулж ирж байгаа юм. Тэдгээр хүүхдүүд эргэж ирээд яг энэ хүмүүстэй адилхан бусармаг, шударга бус муухай л юм хийнэ.
Хамгийн эхний сонгон шалгаруулалт, топ 50-п тэнцэж үү гэдгийг шалгах ёстой байтал өнгөрсөн оны жагсаалт барьж ирээд эрэмбэлнэ гэдэг чинь санаатай үйлдэл, тохирсон, хоорондоо хэлэлцсэн үйлдэл гэж бодож байна. Нэг хүн үүнийг хийхгүй шүү дээ. Нэлээд хэдэн хүн л хийж байгаа. Менежментийн хүүхдийг инженер болгоод оноо өгсөн байх жишээний тодорхойгүй зүйлс шалгалтын материалд байгаа юм.
АТГ-ын хяналт шалгалт бол шалгалт биш Шүүхийн шийдвэр бүхнийг шийднэ. Танд бид юу өгөхгүй. Бид ажлаа үргэлжлүүлж байгаа гэх мэдээллийг л өгч байгаа. Энэ асуудлаар хүсэлт гаргаж явахдаа би гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга нь шалгаруулалтын комиссын гишүүн юм байна гэдгийг олж мэдсэн. Түүнээс би ямар хүмүүс нь шалгалтын комисст байгаа. Сайдын тушаалаар томилогддог гэж би сонссон. Олон жил хийгээд сурсан хүмүүс л энд ажиллаж, хийдэг луйвраа хийж байгаа. Хамгийн гайхалтай нь яагаад 2022 он хүртэл хяналт шалгалт хийж алдаатай байгааг нь гаргасан хэр нь ажилчдын яагаад түдгэлзүүлэхгүй байгаа юм. Энэ жилийн шалгалт дахиад л заваарлаа.
Одоо хүүхдүүдийн нэр төр яах юм. Нэг л өдөр ил болох нэрс. Тэр хүүхдүүд яах юм. Хүүхэд бол эдгээр асуудлыг хараад залхаж, дотор нь муухайрч байгаа юм. “Больё. Ийм заваан юмнаас болимоор байна гээд өөрөө татгалзсан” тиймээс би дараа дараагийн хүүхдүүддээ шударга байгаасай. Битгий ингэж хандаасай гэдэг үүднээс гомдол өгсөн" гэсэн юм.
-