Нийт 27 улсын төлөөлөлтэй өрсөлдөж НҮБ-ын ХБИЭХ хорооны гишүүнээр сонгогдсон Д.Гэрэлийн бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусна

Нийт 27 улсын төлөөлөлтэй өрсөлдөж НҮБ-ын ХБИЭХ хорооны гишүүнээр сонгогдсон Д.Гэрэлийн бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусна

Нью-Йорк хотноо 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 13 дугаар бага хурлын үеэр болсон НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо (Committee on the Rights of Persons with Disabilities)-ны 2021-2024 оны гишүүний сонгуулиар “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл гишүүнээр сонгогдсон билээ.

Монгол Улс анх удаа тус сонгуульд Д.Гэрэлийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд 9 суудлын төлөө 27 улсын нэр дэвшигчид өрсөлдөж, манай улс НҮБ-ын гишүүн 93 улсын дэмжлэгтэйгээр гишүүнээр сонгогдсож байсан юм.

Тэгвэл НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүн Д.Гэрэлийн бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусаж байгаа бөгөөд өнгөрсөн жилүүдэд түүнийг сайн үр дүн үзүүлэн ажилласан хэмээн зарим мэргэжилтнүүд  дахин нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа цахим сүлжээнд илэрхийлжээ.

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг хянах үүрэгтэй бөгөөд 18 гишүүнтэй, гишүүд нь дөрвөн жилийн хугацаатайгаар сонгогдон ажилладаг. Хорооны гишүүд нь хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх зэрэг зарчмыг баримтлан ажилладаг.