ШУУРХАЙ: "Байраа, газраа авъя" хэмээн АН-ын гишүүд Худалдаа хөгжлийн банкны гадна өнөөдөр 11:00 цагт цуглана гэв

ШУУРХАЙ: "Байраа, газраа авъя" хэмээн АН-ын гишүүд Худалдаа хөгжлийн банкны гадна өнөөдөр 11:00 цагт цуглана гэв

АН-ын даргаар Н.Алтанхуяг ажиллаж байхдаа Соёлын төв ордны хажууд байрлах тус намын байрны газрыг тодорхой нөхцөл зааж Худалдаа хөгжлийн банканд зарсан байдаг. Харин өдгөө Худалдаа хөгжлийн банк гэрээний нөхцөлөө биелүүлээгүйн улмаас АН өөрийн гэсэн байргүй хэмээн тус намын гишүүн А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар саяхан мэдээлэл хийсэн. 

Тэгвэл өнөөдөр /2023.08.21/ 11:00 цагт Худалдаа хөгжлийн банкны төв байрны гадна АН-ын гишүүд нэгдэж "Газар, байраа авъя" цуглааныг хийхээр болжээ.

Энэ талаар тус намын гишүүн А.Цэрэнбат өөрийн facebook хуудастаа, "34 жил болсон, 3 ерөнхийлөгч, хэд хэдэн ерөнхий сайд, УИХ даргатай байсан улс төрийн нам өнөөдөр институт болж чадсангүй. Байргүй, өмч хөрөнгөгүй, дүрэмгүй, үнэт зүйлсгүй, бодлогын залгамж халаа, түүх архив бичиг хэрэггүй болтлоо тоногджээ. Удирдаж байсан хүмүүс нь гадаад дотоодгүй хэдэн зуун тэрбумын өмч хөрөнгөтэй. Маргааш 11:00 цуглаж энэ талаар ярилцнаа" гэсэн мэдээллийг оруулжээ.