"Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийн хүрээнд хийгдэх 3 багц ажлын зээлийн дэд гэрээг байгууллаа

"Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийн хүрээнд хийгдэх 3 багц ажлын зээлийн дэд гэрээг байгууллаа

Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх болон БНЭУ-ын “Эксим" банкны төлөөлөгчдийг Сангийн сайд Б.Жавхлан хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтын үеэр “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийн хүрээнд хийгдэх 3 багц ажлын зээлийн дэд гэрээг үзэглэсэн байна.

Энэхүү дэд зээлийн гэрээг байгуулснаар:

  • Монгол улсын Засгийн газар 2016 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Эксим” банктай байгуулсан 1.0 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах,
  • EPC-02 болон EPC-03 багц ажлын гэрээний үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг дахин 7 жилээр сунгах,
  • Богино хугацаанд их хэмжээний төлбөр төлөх байсан төсвийн дарамтыг бууруулах
  • EPC-02 болон EPC-03 багц ажлын гүйцэтгэгчийн гэрээг баталгаажуулж, гүйцэтгэгч компаниудын санхүүжилтийг олгож эхэлснээр Монгол улс БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд стратегийн өндөр ач холбогдол бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл” саадгүй үргэлжлэх зэрэг давуу талууд бий болж байгаа аж.