Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг дагуулан баруун аймгуудыг тойрч, УИХ-ын сонгуульд бэлдэж эхэлжээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг дагуулан баруун аймгуудыг тойрч, УИХ-ын сонгуульд бэлдэж эхэлжээ

С.Эрдэнэ, Х.Баттулга нар "би АН-ын дарга" хэмээн сүүлийн 2 жилийн хугацаанд маргалдсан. Харин өнгөрөгч хоёрдугаар сар /2023.02/-д Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн захирамжийг Улсын дээд шүүх гаргаснаар тус нам албан ёсны нэг даргатай болсон. 

Харин энэ сарын 28 /2023.08.28/-нд болох Үндэсний бодлогын хорооны хурлаараа АН-ын тэргүүн дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг томилно гэснээр тус намын фракцуудын өрсөлдөөн, зөрчил эхлээд байгаа гэж болно.

Тодруулбал, АН дотор Х.Баттулгын МоАХ, С.Эрдэнийн Шонхор, Д.Ганбатын Хийморь зэрэг олон фракц, бүлэглэлүүд бий болоод байгаа. 

Тэгвэл Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуульдаа бэлдэж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон өөрийн МоАХ фракцад хамаардаг Б.Ган-очир, Т.Батцогт нарын залуучуудыг дагуулан Монгол Улсын баруун аймгуудыг өчигдрөөс тойрч эхэлсэн байна. Тэд өчигдөр /2023.08.20/ Өвөрхангай аймагт очсон бол, өнөөдөр /2023.08.21/ Баянхонгор аймагт хүрэлцэн очих аж. Тэд тус орон нутагт очиж МоАХ-ны гишүүд болон иргэдтэй уулзаж ирэх сонгуулийн талаар ярилцаж байгаа ажээ. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө