А.Цэрэнбат: Худалдаа хөгжлийн банк гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас АН байргүй болж, 10 жил түрээсийн төлбөр төлж байна /LIVE/

А.Цэрэнбат: Худалдаа хөгжлийн банк гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас АН байргүй болж, 10 жил түрээсийн төлбөр төлж байна /LIVE/

АН-ын даргаар Н.Алтанхуяг ажиллаж байхдаа Соёлын төв ордны хажууд байрлах тус намын байрны газрыг тодорхой нөхцөл зааж Худалдаа хөгжлийн банканд зарсан байдаг. Харин өдгөө Худалдаа хөгжлийн банк гэрээний нөхцөлөө биелүүлээгүйн улмаас АН өөрийн гэсэн байргүй хэмээн тус намын гишүүн А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар саяхан мэдээлэл хийсэн. Улмаар өнөөдөр /2023.08.21/ 11:00 цагт Худалдаа хөгжлийн банкны төв байрны гадна АН-ын гишүүд нэгдэж "Газар, байраа авъя" цуглаан хийж байна.

АН-ын гишүү А.Цэрэнбат, “АН талбайн зүүн талд өөрийн гэсэн байртай байсан. Тус барилгыг нураагаад 10 жил болсон. Харин тус барилгын суурийг Улаанбаатар банк авч байшин бариад хоёр мянган метр квадратыг нь Ардчилсан намд хүлээлгэн өгнө гэсэн гэрээтэй. Энэ гэрээний хугацаа хэдийнээ дууссан. Тиймээс бид гэрээний дагуу газраа буцааж авмаар байна. Бид энэ асуудлаар шүүх, цагдаагийн байгууллагаар нь явна. Мөн АН-ын гишүүд өөрсдөө шаардлага тавьж, Худалдаа хөгжлийн банканд очиж газраа авъя, АН байргүй боллоо хоёр сонгуульд ялагдлаа. Энэ нь байртай салшгүй холбоотой асуудал гэж үзэж байгаа. Тиймээс бид өмнө нь хэвлэлийн баг хурал хийгээд Худалдаа хөгжлийн банкны байранд ирсэн ч удирдлагууд нь хүлээж аваагүй. Одоо бид дахин уулзахаар ирээд байна.

Энэ асуудал ХХБ-ны ажилтан, алба хаагчдад ямар ч хамаагүй. Бид сахал Эрдэнэбилэг гэдэг хүнээс л АН-ын байраа авна. Газрын асуудлаа ярина. Тиймээс хэрэв удирдлага нь өнөөдөр хүлээж авахгүй бол дараагийн арга хэмжээнүүдээ аваад явна. Мөн одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа байр буюу төв шуудангийн урд байрлах жижиг байшин бол МҮДН-ын байр хувь хүний нэр дээр шилжсэн байдаг. Цаашлаад Голомт банк, Баясгалан тэргүүтэй хүмүүс тус газрыг худалдан авсан. Байшин барихаар төлөвлөж байгаа гэх яриа байгаа. Тэгэхээр банкнууд улт төрийн намын байрыг худалдаж авдаг. Улс орны үнэт зүйл болсон үйлдвэр ААН-үүдийг булааж авдаг байдлаа болих хэрэгтэй. Нам болон ард түмний үнэт зүйл рүү дайрдаг аа болих хэрэгтэй. Банк бол банкны үйл ажиллагаагаа л явуулдаг баймаар байна.

АН байргүй болсны улмаас Шонхор тауэрт оффис түрээсэлдэг. Тэр нь С.Эрдэнэ гэдэг хүний хувийн өмч. Өөрөөр хэлбэл АН С.Эрдэнийн байрыг түрээсэлдэг. Одоо харин өөр газар түрээсэлж байна. Бид 10 жил түрээсийн төлбөр болон бас бус асуудлуудтай нийлээд нийт 20-оод тэрбумын асуудал яригдаж байгаа. Мөн АН-ын дотоод хагарал бутрал байргүйгээс болж байна. Жишээлбэл, байргүйн улмаас тогтсон газраа уулзаж чадахгүй, хурал цуглаанаа ч хийж чадахгүй байдалд хүрч байна.

АН хоёр удаа засаглаж, гурван ерөнийлөгч, хэд хэдэн ерөнхий сайд гаргасан нам. Гэтэл өнөөдөр байрнаас байр дамжин явсаар ямар ч эв нэгдэлгүй залгамж халаагүй болсон. Энэ намыг зүгээр тогосон. АН-ын нэрээр албан тушаалд очиж хулгай дээрэм хийсэн. Сүүлийн 20,30 жил АН-ыг барьсан удирдлагууд нь дагалдсан туслахууд нь нам аа тоносон. Тэд өөрсдөө өнөөдөр хэдэн зуун тэрбумын хөрөнгөтэй болсон байна. Гэтэл нам нь 34 жилийн түүхтэй ч нэг ТББ-аас ч долоон дор байна. Газрыг нь ХХБ аваад 10 жил боллоо. Зүгээр л цэвэр дээрэм явагдсан. Энэ Худалдаа хөгжлийн банк гэж дээрэмчид боллоо. Эрдэнэтийн 49 хувийг авсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл цементийн үйлдвэр гээд залгиж болох бүхнээ л залгисан. Өнөөдөр АН-ын нэрийг барьж дээрэмдсэн, нэр хүнд олж авсан хүмүүс их болсон байна. Манай намын дараагийн үе жинхэнэ лидерүүд гарч ирнэ.

LIVE: 




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө