Монгол Улсаас Бруней Даруссалам Улсад хавсран элчин сайд С.Энхбаяр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ

Монгол Улсаас Бруней Даруссалам Улсад хавсран элчин сайд С.Энхбаяр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ

Монгол Улсаас Бруней Даруссалам Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбаяр энэ сарын 19-нд Бруней Даруссалам Улсын Цог жавхлант Султан Хажи Хассанал Болкиах-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барих үеэрээ Цог жавхлант Султанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол, Брунейн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Бруней Даруссалам Улсын Цог жавхлант Султан Хажи Хассанал Болкиах Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Элчин сайд С.Энхбаярт ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө