Х.Баттулга, С.Ганбаатар нар "Хөх монгол" гэх аяллын нэрээ "Монгол ялна" гэж өөрчилж, АН-ын лого, тугийг өөрчлөх талаар иргэдээс асууж яваа аж

Х.Баттулга, С.Ганбаатар нар "Хөх монгол" гэх аяллын нэрээ "Монгол ялна" гэж өөрчилж, АН-ын лого, тугийг өөрчлөх талаар иргэдээс асууж яваа аж

Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг дагуулан баруун аймгуудыг тойрч, өөрийн тэргүүлдэг Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны гишүүд болон иргэдтэй уулзалт хийж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, тэд өчигдөр /2023.08.21/ Өвөрхангай аймагт очиж иргэдтэй уулзсан бол өнөөдөр Баянхонгор аймагт хүрэлцэн очсон байна. Тэд тус аяллынхаа нэрийг анх "Хөх монгол хөх туг" хэмээн нэрлээд байсан бол сүүлдээ "Монгол ялна" гэж нэрээ солих болжээ. Тэд тус уулзалтаараа АН-ын нэр, бэлэг тэмдэг, тугийг өөрчлөх талаар ярьж, иргэдийн саналыг авч яваа аж. Мөн тэд иргэдтэй уулзахдаа урлаг соёлын арга хэмжээг сонирхуулж, иргэдэд мах шарж өгч яваа ажээ. 

Х.Баттулга, С.Ганбаатар нар уулзалтад нь ирсэн иргэдэд мах шарж өгч явна