ШУУРХАЙ: А.Ишдорж яллагдагчаар татагдсан тул түүнийг огцруулж, Өвөрхангайн засаг даргаар О.Пүрэвдорж, И.Доржсүрэн нараас сонгох асуудлыг ярьж эхэлжээ

ШУУРХАЙ: А.Ишдорж яллагдагчаар татагдсан тул түүнийг огцруулж, Өвөрхангайн засаг даргаар О.Пүрэвдорж, И.Доржсүрэн нараас сонгох асуудлыг ярьж эхэлжээ

Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж энэ сарын 10-11 /2023.08.10-11/-нд шилжих шөнө 57 настай иргэнийг автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Тус явдал Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд гарсан бөгөөд А.Ишдорж жолоо барьж гэр бүлийнхэнтэй зорчиж явахдаа Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан зорчигчийг тамхи татахаар автобуснаасаа буух үед мөргөж, амь насыг нь хохироосон гэх албан бус мэдээлэл бий. 

Тэгвэл А.Ишдорж яллагдагчаар татагдан шалгагдаж эхэлсэн тул түүнийг Өвөрхангай аймгийн засаг даргаас нь огцруулж, дараагийн даргаа сонгох асуудлыг тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн гишүүд ярьж эхэлжээ. 

Тодруулбал,  2020 оны орон нутгийн сонгуульд Өвөрхангай аймгийн ИТХ-д АН зургаан суудал, МАН 35 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан аж. Энэ үүднээсээ А.Ишдоржийн оронд аймгийн Засаг даргаар хэнийгээ томилох вэ гэсэн өрсөлдөөн Өвөрхангай аймгийн МАН-ын хороонд өрнөж байгаа аж. Тухайлбал, Өвөрхангай аймгийн дараагийн засаг даргад ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, аймгийн засаг даргын орлогч И.Доржсүрэн, ИТХ-ын төлөөлөгч О.Сумъяасүрэн нарын нэр яригдаж эхэлжээ. 

Харин эдгээрээс хэнийг нь Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллуулах вэ гэх эцсийн шийдвэрийг бараг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гаргах аж. Учир нь тэрээр олон жил тус аймгийн засаг дарга, аймгийн МАН-ын хорооны даргаар ажилласан Өвөрхангай аймгийн МАН-ын хороондоо нөлөөтэй нэгэн аж. Иймд тус аймгийн дараагийн Засаг даргаар өдгөө ИТХ-ын даргын албан тушаал хашиж буй О.Пүрэвдорж сонгогдох магадлал өндөр байгаа ажээ.