"Д.Ганбатын өөрийгөө ҮБХ-ын дарга хэмээж, хурал үймүүлж буй үйлдэл"-ийг өөрийнх нь "Хийморь" фракц эрс буруутган, мэдэгдэл гаргажээ

"Д.Ганбатын өөрийгөө ҮБХ-ын дарга хэмээж, хурал үймүүлж буй үйлдэл"-ийг өөрийнх нь "Хийморь" фракц эрс буруутган, мэдэгдэл гаргажээ

Энэ сарын 28 /2023.08.28/-ны АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ хуралдаж, тус намын тэргүүн дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нараа сонгоно гэж мэдэгдсэн. Тус хурлын товыг ҮБХ-ны дарга Ж.Батсуурь гаргасан байдаг. 

Гэтэл УИХ-ын гишүүн Д.Ганбат өөрийгөө Үндэсний бодлогын хорооны дарга хэмээж, Улс дээд шүүхээс "ҮБХ-ны хорооны гишүүдийн бүртгэлийг гаргаж өгнө үү" хэмээн хандсан байдаг. Түүний энэхүү үйлдлийг тус намын зарим гишүүд, "хурал үймүүлж байна" хэмээн буруутгаж байгаа аж. 

Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат "Хийморь" хэмээх фракцыг байгуулж, өөрөө тэргүүнээр нь сонгогдсон байдаг. Тэгвэл "Хийморь" фракцаас тэргүүн Д.Ганбатынхаа хийж буй тус үйлдлийг эрс буруутгаж мэдэгдэл гаргажээ. 

Тус мэдэгдэлд, “Үндэсний бодлогын хорооны даргын маргаантай асуудлаар УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан нар нь Хийморь клубийн нэрийг ашиглан улс төрийн увайгүй тоглолт хийж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм. Клубийн нийт гишүүд дэмжигчдийн нэрийн өмнөөс хувийн эрх ашгаа хангасан хууль бус үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Мөн Д.Ганбат, Г.Баярсайхан нарын хийж буй үйлдэл нь манай клубийн албан ёсны байр суурь биш болохыг мэдэгдэж байна” гэжээ.

АН-ын гишүүдийн "Хийморь" фракцын мэдэгдэл.