Завханаас УИХ-ыг мөрөөдөж яваа Г.Өнөрбаяр хэн ч авахгүй 0001 ЗАА дугаарыг автомашиндаа зүүхгүй, зарна гэж ээлжит популизм хийв

Завханаас УИХ-ыг мөрөөдөж яваа Г.Өнөрбаяр хэн ч авахгүй 0001 ЗАА дугаарыг автомашиндаа зүүхгүй, зарна гэж ээлжит популизм хийв

Ирэх жил УИХ-ын 2024 оны сонгууль болж, парламентад 126 гишүүн сонгогдоно. Харин  МАН-ын зарим гишүүд УИХ-д сонгогдохоор хөдөө орон нутаг, дүүрэгт Засаг даргын алба хашиж, камерын өмнө хүн загнаж, иргэдэд таалагдах гэж хачин юм ярьж популизм хийдэг болоод байна.

Тухайлбал, үүнд Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх нарыг нэрлэж болно. Тэдний популизм сүүлдээ парламентын засаглалтай Монгол Улсын хэм, хэмжээг эвдэж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд ямар эрх хэмжээтэй вэ гэдгийг ч мартах хэмжээнд популизм хийж байна. Энэ нь эцэстээ сонгогчдын боловсролд асар их сөрөг нөлөөтэй гэдгийг тэд мэдэх хэмжээний боловсролтой залуус биш. 

Жишээ нь саяхан Улаанбаатар хотод үер болж, иргэд байгалийн гамшигт өртөхөд Баянзүрх дүүргийн засаг дарга хэмээх Н.Баярмөнх үерт өртсөн айл өрхүүдэд 5 сая төгрөг өгнө гэж популизм хийсэн. Үнэндээ түүний энэ үгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн бол илүү бодиттой сонсогдох байлаа.

Харин Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал хэмээх бүдүүн гэдэстэй, томоо биетэй залуу камерын өмнө хүн загнаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд гарч, түүнийг учиртай улс төр хийхийг зарим иргэд сануулж байв. Ер монголчуудын дунд биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэх үг ч бий. 

Харин Завхан аймгийн засаг даргаар очоод удаагүй байгаа Г.Өнөрбаярын хувьд Улиастай сумын төвөөр мал явуулахгүй гэж популизм эхлүүлсэн бол, удалгүй Улсын байранд амьдрахгүй гэж коммунизмыг санагдуулам зүйлийг ярьсан. Харин тэрбээр өчигдөр /2023.08.22/ 0001 ЗАА дугаартай автомашин унахгүй, тус дугаарыг худалдаж, хүүхдийн төлөө хандивлана гэж дараагийн популизм хийлээ. Үнэндээ олны хэлдгээр азын дугаар гэдэг ижил тоотой УБ* дугаар ч 1-2 сая төгрөгт зарагдаж буйг Г.Өнөрбаяр гэх засаг ноён мэдэж л байгаа. Иймд Завхан аймгийн 0001 ЗАА дугаарыг хэн ч өндөр үнээр авахгүй л дээ. Энэ бол инээдэм. Гэхдээ Г.Өнөрбаярт гоё ярьж, ирэх 2024 оны сонгуулиар Завхан аймгаас сонгогдох нь л чухал байгаа. Эцэст нь хөдөө орон нутагт сонгогчдын боловсрол дээшилсэн зүйлгүй энэ хивэндээ л үлдэнэ дээ.