Л.Энх-Амгалан: Тендер авч сургуулийн барилга эхлүүлээд, ашиглалтад хүлээлгэн өгдөггүй 23 компанийн нэрийг зарлана /LIVE/

Л.Энх-Амгалан: Тендер авч сургуулийн барилга эхлүүлээд, ашиглалтад хүлээлгэн өгдөггүй 23 компанийн нэрийг зарлана /LIVE/

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.08.23/ болсон. Хуралдаанаар Боловсролын үндэсний зөвлөл”-ийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай болон Төрийн өмчийн зарим сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцсэн. Хуралдаанаас гарсан шийдвэрийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан танилцуулж байна. 

Тэрбээр, Тендер авч сургуулийн барилга эхлүүлээд, ашиглалтад хүлээлгэн өгдөггүй жил төсөв нэмүүлээд явдаг 23 компанийн нэр зарлана. Хар жагсаалтад орсон эдгээр компанийг дахин төрөөс тендер авах эрхийг хасна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 84-р сургууль, Эрдмийн өргөө цогцолбор 6000 сурагчтай. Нэг сургуульд ийм олон сурагчтай байхад сургалтын чанарын тухай ярихад хэцүү. Тийм учраас их сургуулиудыг түшиглэсэн төрөлжсөн ахлах сургуулийг нийслэлд энэ хичээлийн жилээс зохион байгуулна. ШУТИС, МУИС, ХААИС-ийг түшиглэсэн төрөлжсөн ахлах сургууль байгуулна" гэлээ. 

ҮЗЭХ: