Монгол Улс олон улсын нислэгээр 818.1 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 156.9 хувиар өсжээ

Монгол Улс олон улсын нислэгээр 818.1 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 156.9 хувиар өсжээ

Өнөөдрийн /2023.08.23/ байдлаар автотээврээр 39.38 сая.тонн ачаа тээвэрлэж, энэ оны зорилтоо 154.6 хувиар давуулан биелүүллээ. Улмаар Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Баянхошуу, Булган боомтуудаар нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг экспортын бүтээгдэхүүний эргэлт нэмэгдэж байгаа юм.

Мөн агаарын тээврийн либералчлал амжилттай хэрэгжиж,  олон улсын нислэгээр 818.1 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 156.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны долдугаар сард орон нутгийн найман чиглэлд нислэгийг сэргээснээр 258.6 мянган зорчигч үйлчлүүлжээ. Харин төмөр замаар 21.82 сая.тонн ачаа тээж, 1.341.640 зорчигч тээвэрлэж, Замын-Үүд-Эрээн боомтоор өргөн царигаар 15.6, нарийн царигаар 7.7 галт тэрэг солилцсон талаар Зам, Тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.