Л.Энх-Амгалан: Олон улсын хөтөлбөртэй гэж зарлаад иргэдийг төөрөгдүүлж, өндөр үнэ авдаг сургуулиудыг шалгаж, хариуцлага тооцно /LIVE/

Л.Энх-Амгалан: Олон улсын хөтөлбөртэй гэж зарлаад иргэдийг төөрөгдүүлж, өндөр үнэ авдаг сургуулиудыг шалгаж, хариуцлага тооцно /LIVE/

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.08.23/ болсон. Хуралдаанаар Боловсролын үндэсний зөвлөл”-ийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай болон Төрийн өмчийн зарим сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцсэн. Хуралдаанаас гарсан шийдвэрийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. 

Тэрбээр, УИХ энэ хавар Боловсролын багц хуулийг баталсан. Шинэ хуулийн эрх зүйн орчинд нийцүүлэн хичээлийн шинэ жилээ зохион байгуулах хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн 68 сургууль бий. Тухайн сургуулиудад 50,000 гаруй хүүхдийн асуудал байгаа юм. Үүнээс Улаанбаатар хотод 47 сургуульд 33,000 хүүхдийн асуудал байна. Иймд нэг ангид 50-60 хүүхэд хичээллэх нөхцөл байдал үүссэн шалтгааныг олж тогтоох ажлыг эхлүүлсэн. Улмаар гурван үндсэн шалтгаанаас үүдэж буйг тогтоосон.

Тухайлбал, Жил бүр 35,000-40,000 хүүхдийн зөрүү гарч байгаа болохоор дунд, ахлах ангид тодорхой ачаалал үүсэж байна. Мөн газаргүй, зураггүй сургуулийн хөрөнгө оруулалтыг төлөвлөж байгаагаас болж сургууль, цэцэрлэгүүд олон жил ашиглалтад орохгүй хүлээгдэж байна. Өндөр өртгөөр Нарны болон Маршал, Хүннү зэрэг хорооллыг барьдаг. Гэвч тэнд нь сургууль, цэцэрлэг байдаггүй. Тухайн баригдаж байгаа хороолол сургууль, цэцэрлэгтэй байх зохицуулалттай. Тухайн хорооллыг барьж байгаа компаниуд газрын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар авахдаа сургууль, цэцэрлэгээ төлөвлөсөн байдаг. Гэтэл улсын комисст хүлээлгэж өгөхдөө хорооллуудаа хэсэгчилдэг. Тиймээс энэ асуудалд Засгийн газраас богино, дунд, урт хугацаанд бодлогын ямар арга хэмжээ авах талаар баримт бичгүүд гаргаж байна. Энэ ондоо багтаан хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх шийдвэр гарсан. Барилгын ажил нь удааширсан 74 сургууль, цэцэрлэгийн ажлыг эрчимжүүлнэ.

Мөн олон улсын хөтөлбөрт бүртгэгдээгүй мөртлөө Олон улсын хөтөлбөртэй гэж зарлаад иргэдийг төөрөгдүүлж, өндөр үнэ авдаг сургуулиудтай хариуцлага тооцно.

Энэ хүрээнд 2023 онд хувийн өндөр төлбөртэй хувийн сургуулиудад тодорхой шалгалт хийгдэж байна. Шалгалтын явцад олон улсын хөтөлбөртэй гэсэн нэртэй мөртлөө хөтөлбөрөө бүртгүүлээгүй сургуулиуд байгаа нь тогтоогдсон. Тиймээс есдүгээр сарын 5-наас өмнө олон улсын хөтөлбөртэй буюу Сингапур, Финланд, Канад сургуулиудад шалгалт хийж дуусаж байна. Ирэх долоо хоногт энэ талаар мэдээлнэ. Улмаар Шалгалтын мөрөөр олон улсын хөтөлбөртэй гэж зарлаад иргэдээс өндөр үнэ төлбөр авч буй сургуулиудтай хариуцлага тооцно" гэсэн юм.  

ҮЗЭХ: