Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан "Боловсролын үндэсний зөвлөл" байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан "Боловсролын үндэсний зөвлөл" байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.08.23/ болсон. Хуралдаанаар Боловсролын үндэсний зөвлөл байгуулхаар болсон. 

Тус зөвлөл байгуулагдсанаар төр, олон нийтийн оролцоог хангасан, хамтын хариуцлагатай боловсролын бодлого тогтвортой хэрэгжих, төр хувийн хэвшлийн түншлэл, салбар хоорондын уялдаа холбоо хэрэгжих, хүний эрх, эрх чөлөө хангагдах, хүний эрх, эрх чөлөөг хангасан, ардчилсан, хүмүүнлэг ёсыг дээдэлсэн сургалтын агуулга, хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичиг хэрэгжих зэрэг нөхцөл бүрдэнэ. Тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд ахална.