Н.Лхагвадорж: Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах шаардлага хүргүүлсэн ч 72 цагийн дотор хариу ирүүлээгүй /ВИДЕО/

Н.Лхагвадорж: Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах шаардлага хүргүүлсэн ч 72 цагийн дотор хариу ирүүлээгүй /ВИДЕО/

Ардчилсан нам хотын дарга Д.сумъяабазарыг огцруулах болон Үндэсний бодлогын хорооны хурлын талаар өнөөдөр /2023.08.24/ мэдээлэл өглөө.

АН-ын ҮБХ-ны дарга УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, "2023 оны хоёрдугаар сарын 9-ны өдөр АН ҮБХ-оо хуралдуулж, түүнээс гарсан шийдвэрийн дагуу намын Их хурлаа хийж, АН-ын даргад Л.Гантөмөрийг сонгож УДШ-д хүргүүлсэн байдаг. Түүнээс хойш зургаан сарын хугацаанд нэлээд ярвигтай байсан АН-ы үйл ажиллагааг жигдрүүлэхийн төлөө шат шатандаа чармайж ажиллалаа. Л.Гантөмөр дарга энэ оны долдугаар сарын 27-ны өдөр ҮБХ-г хуралдуулах, хэлэлцэх асуудлын жагсаалтыг ирүүлсэн. АН-ын Үндсэн дүрэмд заасны дагуу ҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж эдгээр асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Бид бүхэн хаврын чуулганы дараа хуралдахаар байсан боловч наадам таарсан учраас хойшлуулж, энэ сарын 28-ны өдөр төрийн ордонд хуралдахаар болсон.

Энэ үеэр сонгууль дөхсөнтэй холбогдуулан АН-ын бүх шатны томилгоо хийгдэнэ. Дунд болон анхан шатны журамд өөрчлөлт оруулах, түүнийг батлах талаар нээлттэй ярилцана. 

АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж, "АН-ын зүгээс зуны саруудад “гишүүдээ сонсъё” аяныг хэрэгжүүлсэн. Иргэдийн амьжиргааны асуудал хүнд байна. Төрийн бодлого хөрсөн дээрээ буухгүй байгааг иргэд шүүмжилж байгаа. Цаашид АН-ын зүгээс иргэдийн амьжиргааны түвшин, эдийн засгийг хэрхэн хамгаалах талаар бодлого, төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хоёр долоо хоногийн өмнө Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах шаардлага хүргүүлсэн. 72 цагийн хугацаа өгсөн боловч албан ёсны хариуг өгсөнгүй. Харин бидний өгсөн хугацаанаас 7 долоо хоногийн дараа хариу өгөхдөө “Хотын даргыг огцруулах биш үертэй холбоотой хохирлын үнэлгээг гаргаж байгаа” гэсэн тайлбар өгсөн. Тиймээс АН-ын бүлэг хамтраад дараагийн шатанд шилжинэ. АН эв нэгдэлтэй байгаа, үе үеийн удирдлагууд гараа атгаж орон нутгаа тойрч байгаа" гэсэн юм.