Л.Оюун-Эрдэнэ:  Энэ жилээс эхлээд 2030 он хүртэл багш мэргэжлээр суралцах оюутнуудын төлбөрийг төр 100 хувь даана

Л.Оюун-Эрдэнэ: Энэ жилээс эхлээд 2030 он хүртэл багш мэргэжлээр суралцах оюутнуудын төлбөрийг төр 100 хувь даана

"Боловсролын шинэ сэргэлт" чуулган өнөөдөр /2023.08.25/ болж байна. Чуулганыг нээж БШУ сайд Л.Энх-Амгалан илтгэл тавилаа.

Мөн энэ үеэр багш мэргэжлээр сурах оюутнууд болон багш магистрын зэргээр суралцах иргэдийн сургалтын төлбөрийг төр 100 хувь бүрэн даахаар болсныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрбээр, "2030 он хүртэл багш мэргэжлийг сонгож байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг 100 хувь төр хариуцах аж. Түүнчлэн багш магистрт дотоодод суралцах бол сургалтын төлбөрийг 100 хувь төр хариуцна" гэсэн юм.