1 их наяд төгрөг зарцуулсан ч "тэгш, сондгой" гэсэн шийдэлтэйгээ суугаа Ж.Сүхбаатар сайд мэдээлэл хийхээр болжээ

1 их наяд төгрөг зарцуулсан ч "тэгш, сондгой" гэсэн шийдэлтэйгээ суугаа Ж.Сүхбаатар сайд мэдээлэл хийхээр болжээ

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулж, авто замын ачааллыг бууруулах зорилгоор 20 хоногийн хугацаанд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцуулж байна. 

Харин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд 2022 онд 420 тэрбум төгрөг, 2023 онд 339 тэрбум төгрөг буюу нийт 1 их наяд орчим төгрөгийг зарцуулсан хэрнэ ердөө "тэгш, сондгой" дугаарын хязгаарлалт гэсэн шийдэл гаргаж буйг иргэд ихээхэн эсэргүүцэж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарт шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2023.08.28/ 11:00 цагт Төрийн ордны Сүхбаатар танхимд Ж.Сүхбаатар сайд түгжрэл бууруулахад хэрэгжүүлж байгаа богино, дунд хугацааны ажил зэрэг бодлогоо танилцуулах уулзалт, ярилцлага хийхээр болжээ.