ШУУРХАЙ: С.Ганбаатарыг АН-ын тэргүүн дэд дарга болго гэж Х.Баттулга шахсан бол, Л.Гантөмөрийн ЕНБД-ыг З.Энхболд нар эсэргүүцсэн тул "генсек"-ээ томилохгүй аж

ШУУРХАЙ: С.Ганбаатарыг АН-ын тэргүүн дэд дарга болго гэж Х.Баттулга шахсан бол, Л.Гантөмөрийн ЕНБД-ыг З.Энхболд нар эсэргүүцсэн тул "генсек"-ээ томилохгүй аж

Өнөөдөр /2023.08.28/ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ хуралдаж тус намын тэргүүн дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга /генсек/, дэд дарга нараа тодруулна гэж мэдэгдсэн. Харин АН-ын дарга Л.Гантөмөр намынхаа тэргүүн дэд дарга болоод генсект хэнийг нэр дэвшүүлэх бол гэдэг нь олны анхаарал татаж байгаа юм.

Тухайлбал, АН-ын генсект УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Х.Тэмүүжин, Я.Санжмятав, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх асан Ч.Өнөрбаяр нарын нэр яригдаж байсан. Мөн өмнө нь С.Эрдэнийг АН-ын дарга байх үед түүний Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Э.Одбаярыг тус намын ЕНБД-д нэр дэвшүүлнэ гэж яригдаж байсан ч тус намын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул өнгөрөгч долдугаар сар /2023.07/-д болох гэж байсан АН-ын ҮБХ-ны хурал хойшилсон. 

Тэгвэл өнөөдөр болох АН-ын ҮБХ-ны хурлаар тус намын тэргүүн дэд даргад УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг нэрийг оруулж, батлуул гэсэн шахалтыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын дарга Л.Гантөмөрт үзүүлжээ. Мөн Л.Гантөмөрийн намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлэх хүнийг нь Х.Баттулга, З.Энхболд нар эсэргүүцсэн байна. 

Иймд Л.Гантөмөр энэ удаагийн ҮБХ-ны хурлаараа АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоог ярихгүй, томилж чадахгүй нь бололтой. 

Энэ талаар АН-ын эх сурвалж, "Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын тэргүүн дэд даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг болго гэж шахсан. АН-ын бодлогын эсрэг үзэл бодолтой хүнийг тэргүүн дэд даргаараа сонгоно гэдэг хэцүү. Харин өнөөдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаа томилох ёстой ч Л.Гантөмөр даргын генсектээ нэр дэвшүүлэх гэж буй хүнийг нь Х.Баттулга, З.Энхболд нар эсэргүүцсэн тул энэ удаагийн ҮБХ-ын хурлаар генсекээ томилох, энэ асуудлыг ярихгүй байхаар болсон" гэлээ. Хачирхалтай нь, Ерөнхий нарийн бичгийн даргаа томилох бүрэн эрх нь Л.Гантөмөрт байсаар байтал тэрээр тус намын хуучин гишүүдийнхээ шахалтад орж, энэ удаа томилж чадахгүй нь бололтой. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө