Х.Баттулга АН-ын дэд даргад О.Алтангэрэл, П.Галиндэв, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж гэсэн дөрвөн хүнийг дэвшүүлжээ

Х.Баттулга АН-ын дэд даргад О.Алтангэрэл, П.Галиндэв, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж гэсэн дөрвөн хүнийг дэвшүүлжээ

Өнөөдөр /2023.08.28/ болох АН-ын ҮБХ-ны хурал нэлээдгүй маргаантай болж өнгөрөх төлөвтэй байна.

Учир нь энэ удаагийн хурлаар АН-ын дэд дарга зэрэг бүх шатны албан тушаалтнуудын томилгоог хийх тул тус нам доторх зөрчил хурцдаад байгаа аж. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын дэд даргад П.Галиндэв, Т.Пүрэвхатан, О.Алтангэрэл, Ш.Түвдэндорж гэсэн 4 хүнийг нэрийг дэвшүүлж, АН-ын тэргүүн дэд даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг томил гэсэн шахалтыг Л.Гантөмөрт үзүүлсэн нь тус намын олон хүний эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.