АН-ын дэд даргад фракц тус бүрээс нэг хүн, Улс төрийн зөвлөлд фракц бүрээс хоёр хүнийг ҮБХ-ны хурлаараа сонгоно

АН-ын дэд даргад фракц тус бүрээс нэг хүн, Улс төрийн зөвлөлд фракц бүрээс хоёр хүнийг ҮБХ-ны хурлаараа сонгоно

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан 76.5%-ийн ирцтэйгээр үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм. Үүнд:

1.1. Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийг батлах тухай,

1.2. Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,

1.3. Тэргүүн дэд дарга, дэд дарга нарыг томилох тухай,

1.4. Үндсэн дүрмийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай,

1.5. Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай,

1.6. Ардчилсан намын гишүүний татвар, бүх шатны сонгуульт гишүүний хураамжийг шинэчлэн батлах тухай,

1.7. Улс төрийн зөвлөлийг сонгож байгуулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэнэ.

Одоогийн байдлаар ҮБХ-ы хурлаар тус хорооны гишүүдийг сонгох журмыг хэлэлцэж байгаа бөгөөд өнөөдөр /2023.08.28/ АН-ын тэргүүн дэд дарга, дэд дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүдийг батлах юм. Тодруулбал, АН-ын тэргүүн дэд даргад С.Ганбаатар нарын нэр яригдаж байгаа бол, тус намын дэд даргад фракц тус бүрээс нэг хүн, Улс төрийн зөвлөлд фракц тус бүрээс хоёр хүнийг сонгох аж.

Өдгөө АН-д 1970 оны залуусын "Од", 1980 оны залуучуудын "Морьтон" зэрэг есөн фракц улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм.