Х.Баттулгын санал болгосон С.Ганбаатарыг АН-ын тэргүүн дэд даргаар томилохыг ҮБХ-ны гишүүд нь эсэргүүцэж эхэлжээ

Х.Баттулгын санал болгосон С.Ганбаатарыг АН-ын тэргүүн дэд даргаар томилохыг ҮБХ-ны гишүүд нь эсэргүүцэж эхэлжээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан 76.5%-ийн ирцтэйгээр үргэлжилж байна. 

Хурлын үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын тэргүүн дэд даргад УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг санал болгосон нь тус намын Үндэсний бодлогын хорооны олон гишүүний эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Иймд АН-ын дарга Л.Гантөмөр нь С.Ганбаатарыг тэргүүн дэд даргад нэр дэвшүүлэхгүй байж магадгүй байна. Харин тус албан тушаалд Сангийн сайд асан С.Баярцогтыг хамгийн сайн тохирно гэх гишүүдийн санал гарч эхэллээ.