С.Эрдэнэ АН-ын дэд даргад өөрийн хүргэн Г.Энхболдыгоо дэвшүүлжээ

С.Эрдэнэ АН-ын дэд даргад өөрийн хүргэн Г.Энхболдыгоо дэвшүүлжээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан 76.5%-ийн ирцтэйгээр үргэлжилж байгаа бөгөөд тус хурлаар АН-ын тэргүүн дэд дарга, дэд дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүдийг батлах юм.

Тэгвэл АН-ын дэд даргад АН-ын дарга асан С.Эрдэнэ өөрийн хүргэн Г.Энхболдыг нэр дэвшүүлж байгаа аж.

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Г.Энхболд нь С.Эрдэнийн охин Э.Содгэрэлийн нөхөр бөгөөд өмнө нь хүн зодсон гэх хэрэгтэй. Түүнд зодуулсан гэх иргэн Т.Хаянхярваа нь хоёр удаа нүдний хагалгаанд орж, хараагаа 40 хувь алдсан байтал Шүүх эмнэлгийн дүгнэлт түүнээс "гэмтэл тогтоогдоогүй" гэж гарсан байдаг.