АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад С.Эрдэнэболдын нэр яригдаж эхэллээ

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад С.Эрдэнэболдын нэр яригдаж эхэллээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан үргэлжилж буй. Тус хурлаар ҮБХ-ны гишүүдээ сонгох журмаа баталж, 30 минут түр завсарлаад байна.

Үүний дараа АН-ын Тэргүүн дэд дарга болоод Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг томилно. Тодруулбал, АН-ын тэргүүн дэд даргад С.Ганбаатарыг дэвшүүлэхийг тус намын гишүүдийн олонх нь эсэргүүцээд байгаа тул тэрбээр АН-ын ҮБХ-ны гишүүдээс дэмжлэг авахгүй нь тодорхой боллоо. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад С.Эрдэнэболд, Э.Одбаяр нарын нэр яригдаж эхэллээ.