АН-ын ҮБХ-ны Тамгын газрын даргаар сэтгүүлч С.Батзаяаг батламжиллаа

АН-ын ҮБХ-ны Тамгын газрын даргаар сэтгүүлч С.Батзаяаг батламжиллаа

АН-ын ҮБХ-ны хурал үргэлжилж байна. Тус хурлаар АН-ын тэргүүн дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нараа сонгож, батламжлах ёстой.

Тэгвэл ҮБХ-ны Тамгын газрын даргаар сэтгүүлч С.Батзаяаг батламжиллаа. ҮБХ-ны Тамгын газар нь тус хорооны гишүүдийг ажил, мэргэжлээр нь байнгын хороонд хамруулж, зохион байгуулалтай байлгах үүрэгтэй аж.