А.Адъяасүрэн, Б.Жаргалан нар өнөөдөр АЭХ-ны тэргүүнд өрсөлдөж, хэн нь УИХ-ын сонгуулиар АН-ын жагсаалтад бичигдэх эсэхээ шийдэх ажээ

А.Адъяасүрэн, Б.Жаргалан нар өнөөдөр АЭХ-ны тэргүүнд өрсөлдөж, хэн нь УИХ-ын сонгуулиар АН-ын жагсаалтад бичигдэх эсэхээ шийдэх ажээ

Өчигдөр /2023.08.28/ АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, Л.Гантөмөрийн санал болгож, оруулсан 49 хүнийг тус намын тэргүүн дэд дарга, Дэд дарга, Улс төрийн зөвлөл зэрэг албан тушаалд баталлаа. 

Харин өнөөдөр /2023.08.29/ АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ны Зөвлөлдөх зөвлөл хуралдаж тэргүүнээ сонгох аж. Тус албан тушаалд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн болон "Фортуна" Н.Батбаярын охин Жаргалан нар өрсөлдөх юм байна. Өмнө нь АЭХ-ны тэргүүнээр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ажиллаж байсан бөгөөд тэрээр саяхан тус албан тушаалаа өгч буйгаа мэдэгдсэн юм. Харин тэрээр АЭХ-ны тэргүүнд Б.Жаргаланг дэмжиж байгаа ажээ. 

Саяхан батлагдсан "Улс төрийн намын тухай" хуулиар намын дэргэд залуучууд, ахмадууд, эмэгтэйчүүд зэрэг Төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулахыг байхыг хориглосон. Харин энэхүү хууль ирэх оны долдугаар сар /2024.07/-аас эхлэн мөрдөгдөх тул өдгөө улс төрийн намын дэргэдэх байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Улмаар МАН болон АН-ын дэргэдэх байгууллагыг удирдаж буй эрхэм ирэх 2024 оны УИХ-ын сонгуулиар жагсаалтад дээгүүр бичигдэх юм. Иймд АЭХ-ны тэргүүний төлөөх өрсөлдөөн алсдаа хэн жагсаалтад дээгүүр бичигдэх вэ гэсэн өрсөлдөөн явж байгаа гэхэд болно.