ШУУРХАЙ: АН-ын "Зөвлөлдөх зөвлөл"-ийн цөөн гишүүдийн дунд санал хурааж, өөрийгөө АЭХ-ны тэргүүнд сонгуулах гэсэн А.Адъяасүрэнг гишүүд нь эсэргүүцжээ

ШУУРХАЙ: АН-ын "Зөвлөлдөх зөвлөл"-ийн цөөн гишүүдийн дунд санал хурааж, өөрийгөө АЭХ-ны тэргүүнд сонгуулах гэсэн А.Адъяасүрэнг гишүүд нь эсэргүүцжээ

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны "Зөвлөлдөх зөвлөл" өнөөдөр /2023.08.29/ хуралдаж, тус байгууллагын тэргүүнийг сонгох гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "АЭХ-ны тэргүүний ажлаа өгнө" хэмээн мэдэгдсэн. Иймд тус албан тушаалд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн болон "Фортуна" Н.Батбаярын охин Жаргалан нар өрсөлдөж буй юм.

Тэгвэл АЭХ-ны тэргүүнийг "Зөвлөлдөх зөвлөл"-ийн цөөхөн гишүүдийн дунд санал хурааж тодруулах нь буруу, харин Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны "Дээд чуулган"-аа ирэх есдүгээр сард хийж, тэргүүнээ тодруулах нь зөв хэмээн шаардаж байгаа аж.

Учир нь, АЭХ-ны өмнөх тэргүүнийг "Дээд чуулган"-аараа сонгодог байсан бол, энэ удаа УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн журамд өөрчлөлт оруулж, тус холбооны "Зөвлөлдөх зөвлөл"-ийн цөөхөн гишүүдийн дунд санал хураалт явуулж, тодруулъя гэжээ. Товчхондоо, АН-ын эмэгтэйчүүд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн өөрийгөө цөөн гишүүдээр сонгуулах лоббиг ийнхүү эсэргүүцэж байгаа аж.