Тэрэлжид болсон МАН-ын дарга нарын хурлаар "хотын дарга Д.Сумъяабазараас нийслэлийн МАН-ын хорооны даргыг нь авах" талаар ярьсан байж магадгүй байна

Тэрэлжид болсон МАН-ын дарга нарын хурлаар "хотын дарга Д.Сумъяабазараас нийслэлийн МАН-ын хорооны даргыг нь авах" талаар ярьсан байж магадгүй байна

Өчигдөр /2023.08.28/ АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, намынхаа Дэд дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүд гээд нийт 49 хүнийг албан тушаалд тавьсан. Тэгвэл энэ өдөр эрх баригч МАН-ын дарга нар Тэрэлжид байх нэгэн газар хуралдсан гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. 

Тодруулбал, МАН-ын бүлэглэл, фракцууд “нүүрсний хэрэг”-ийн дуулианаар ил далд зөрчилдөх болсон. Иймд МАН-ын Удирдах зөвлөл албан ёсоор хуралдаагүй удаж байгаа бөгөөд хэсэг бүлгээрээ аймаг, сумдын 100 жилийн ойн баяр наадам болон амралт сувилал, хөдөө, хээр цуглан МАН-ын удирдлагууд албан бусаар хуралдах болсон гэх мэдээлэл бий.

Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр /2023.08.28/ "Тэрэлж"-д байдаг нэгэн газарт цугларч, хуралдсан гэх мэдээлэл байна. Энэ хурлын үеэр "Улаанбаатар хотын засаг дарга Д.Сумъяабазар болон нийслэлийн МАН-ын хорооны бүтцийн талаар" ярилцсан байж болзошгүй байна.

Тодруулбал, нийслэлийн МАН-ын хорооны даргаар хотын дарга Д.Сумъяабазар ажилладаг юм. Тэгвэл Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазарыг тус албан тушаалд нь үлдээгээд харин хотын МАН-ын хорооны даргын албан тушаалаас нь буулгах эсэх асуудлыг хэлэлцсэн гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. Сонирхуулахад, МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан удирдан явуулдаг дүрмийн зохицуулалттай ажээ. 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө