ҮБХ-ны гишүүний татвараа 6 сая төгрөгт тогтоож, жилдээ 3 тэрбум төгрөгийг АН өөртөө төвлөрүүлэхээр болжээ

ҮБХ-ны гишүүний татвараа 6 сая төгрөгт тогтоож, жилдээ 3 тэрбум төгрөгийг АН өөртөө төвлөрүүлэхээр болжээ

Өчигдөр /2023.08.29/ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ хуралдаж, тус намын тэргүүн дэд дарга, дэд дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүн гээд нийт 49 хүнийг албан тушаалд томилсон. Мөн тус хурлаар ҮБХ-ны гишүүдээ шинээр сонгох журам болоод тус хорооны гишүүдийн АН-д төлөх нэг жилийн татварыг 6 сая төгрөг хэмээн тогтоож, 2023 оны татвараа ирэх есдүгээр сарын 15-ны дотор төлөхийг даалгажээ. 

Харин хурлын үеэр ҮБХ-ны гишүүний жилийн татварыг 10 сая төгрөг байх санал гарсан ч дэмжигдээгүй бол, тус хорооны гишүүдийг 504 хүнтэй болгох санал нь дэмжигдсэн байна. Товчхондоо, ҮБХ-ны 504 гишүүнээсээ татвар хэмээн тус бүр нь  6 сая төгрөгийг хурааж, жилдээ 3 тэрбум гаруй төгрөгийг АН-даа хуримтлуулах ажээ.