АЭХ-ны тэргүүнийг "Дээд чуулган"-аар тодруулах ёстой гэсэн санал гарч, А.Адъяасүрэн, Б.Жаргалан нарын өрсөлдөөн зогсжээ

АЭХ-ны тэргүүнийг "Дээд чуулган"-аар тодруулах ёстой гэсэн санал гарч, А.Адъяасүрэн, Б.Жаргалан нарын өрсөлдөөн зогсжээ

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ны "Зөвлөлдөх зөвлөл"-ийн 80 орчим хүн өчигдөр /2023.08.29/ тус холбооны тэргүүнээ сонгох гэж хуралдаад чадалгүй тарсан байна.

Тодруулбал, АЭХ-ны тэргүүнд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, "Фортуна" Н.Батбаярын охин Жаргалан нар өрсөлдөж байгаа юм. Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн тус холбооны журамд өөрчлөлт оруулж, АЭХ-ны тэргүүнийг "Зөвлөлдөх зөвлөл"-ийн цөөн гишүүдийн дунд санал хурааж тодруулах гэсэн нь зарим гишүүдийнхээ эсэргүүцэлтэй тулгарчээ. 

Иймд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг "Дээд чуулган"-аараа тодруулах хэрэгтэй хэмээн санал гаргаж, дэмжигдсэнээр "Зөвлөлдөх зөвлөл"-ийн хурал тарсан байна. Тодруулбал, ирэх есдүгээр сар /2023.09/-д Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны "Дээд чуулган"-аар тус холбооны тэргүүнийг тодруулах ажээ.