Сайд нар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийхгүй

Сайд нар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийхгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.08.30/ хуралдаж байна.

Хуралдаанаар

  •  Боомтуудын хил дамнасан төмөр замын явцын талаар,
  • 2023 оны ургацын урьдчилсан баланс,
  • Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол,
  • Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийн талаар,
  • Олон улсын цахим худалдааны төлбөр тооцооны гарцын талаар,
    Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний талаар зэрэг 40 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байсан.

Тэгвэл Засгийн газрын хуралдааны үеэр сайд нар хэлэлцүүлэг өрнүүлсэн тул дээрх асуудлуудын ихэнхээр шийдвэр гаргаж чадалгүй хойшлуулжээ. Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрээр сайд нар олон нийтэд мэдээлэл өгөхгүй, зөвхөн албан мэдээлэл гаргахаар болсон байна.