МАН-ын Удирдах зөвлөлөөс өгсөн даалгаврын дагуу Д.Сумъяабазар түгжрэл хариуцсан дарга нараа АТГ-т шалгуулж, заримыг нь "Ажлаа өг" гэжээ

МАН-ын Удирдах зөвлөлөөс өгсөн даалгаврын дагуу Д.Сумъяабазар түгжрэл хариуцсан дарга нараа АТГ-т шалгуулж, заримыг нь "Ажлаа өг" гэжээ

Энэ сарын 28-ны өдөр /2023.08.30/ МАН-ын дарга нар Тэрэлжид хуралдаж, "Хотын дарга Д.Сумъяабазар болон нийслэлийн МАН-ын хорооны бүтцийн талаар" ярилцсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал,  Д.Сумъяабазарыг Хотын даргын албан тушаалд нь үлдээгээд нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаас нь огцруулахаар тохирсон гэж буй.

Учир нь судалгаагаар нийслэлийн ажил хамгийн муу үнэлгээ авсан бөгөөд энэ байдлаараа сонгуульд оролцвол Д.Сумъяабазар МАН-ыг татаж унагаж мэдэхээр эрсдэлтэй байгаа аж. Гэхдээ Д.Сумъяабазарыг Хотын даргаас огцрууллаа гэхэд нийслэлийн ажлыг С.Амарсайхан, Х.Нямбаатарынханд хариуцуулахаас өөр хувилбаргүй. Тиймээс Д.Сумъяабазарыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэдэгт тохирчээ. Гэхдээ одоогоор МАН-ын удирдлагууд нийслэлийн МАН-ыг хэнд хариуцуулахаа тодорхой болгоогүй аж.

-ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ТӨСЛИЙН НЭГЖИЙН ЗАХИРАЛ Д.БАТЗОРИГИЙГ "АЖЛАА ӨГӨӨД ШАЛГУУЛ" ЗЭРГЭЭР ЗАГНАЖЭЭ-

Тэрэлжийн уулзалтын үеэр Удирдах зөвлөлийн хурлаас "Удирдлагадаа ажилладаг нийслэлийн дарга нартаа хариуцлага тооц. Хууль хяналтын байгууллагаар шалгуул" гэх үүргийг Д.Сумъяабазарт даалгажээ. Энэ дагуу Д.Сумъяабазар ойрын өдрүүдэд нийслэлийн дарга нараа АТГ-д шалгуулж, заримыг нь дуудаж уулзан "Ажлаа өгөөд" хэмээж буй талаар эх сурвалж мэдээлэв. Тухайлбал, Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал Д.Батзоригийг "Ажлаа өгөөд шалгуул" зэргээр шүүмжилжээ. Хотын даргын гомдлоор нийслэлийн олон дарга АТГ-т шалгуулж эхэлж буй бөгөөд түгжрэлийн 400 тэрбум төгрөг хаачсан эрэлд Д.Сумъяабазар "хурган дарга" нараа буруутгаж эхэлсэн байж магадгүй байна.