Өнөөдөр /2023.09.02/ дэлхийн 2 тэрбум гаруй католик шашинтуудын анхаарлын төвд Монгол Улс ороод байна. Учир нь Католик шашны тэргүүн, Ромын их хамба лам, тусгаар тогтносон Ватикан Улсын тэргүүн Францис Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар айлчилж байна. Ватикан Улсын тэргүүн Францисыг угтан авах Монгол төрийн ёслол Сүхбаатарын талбайд болж байна.
