ФОТО: 86 настай Ромын папыг угтах төрийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол дээл өмсөж, зочноо хүндэтгэжээ

ФОТО: 86 настай Ромын папыг угтах төрийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол дээл өмсөж, зочноо хүндэтгэжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ромын пап, Ватикан Улсын төрийн тэргүүн Францис Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Өнөөдөр /2023.09.02/ 09:00 цагт түүнийг угтан авах төрийн ёслол Сүхбаатарын талбайд боллоо. Энэ үеэр төрийн хүндэт харуул жагссан бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цайвар өнгийн монгол дээл өмсөж, зочноо хүндэтгэсэн байлаа. 

Сонирхуулахад, өмнө нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Польшийн Ерөнхийлөгч А.Дуда нарыг манай улсад айлчлал хийхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албаны хувцас буюу костюм өмсөж, угтах ёслолыг хийж байлаа. Харин өдгөө 86 настай Ромын папыг угтах ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголчуудын үндэсний хувцас болох монгол дээл өмсөж, төрийн зочноо хүндэтгэсэн байв.