ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ромын пап Францис нарын хамтарсан мэдэгдлийг зарим иргэд үзэж, сонирхов

ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ромын пап Францис нарын хамтарсан мэдэгдлийг зарим иргэд үзэж, сонирхов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ромын пап, Ватикан Улсын төрийн тэргүүн Францис нар өнөөдөр /2023.09.02/ Төрийн ордны их танхимд олон нийтийн өмнө хамтарсан мэдэгдэл хийсэн юм. Харин тус арга хэмжээнд оролцох хүмүүст урьдчилж урилга тараасан байдаг.

Иймд хамтарсан мэдэгдлийг үзэж, сонирхохоор Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц болон монголын нийгэм, соёлын төлөөлөл болсон иргэд оролцсон юм. Тухайлбал, тус арга хэмжээнд “Ангууч” нэрээр олонд танигдсан холимог тулааны тамирчин Б.Баттөр, "OOGII" брэндээр танигдсан О.Оюунцэцэг нар оролцсон юм.