Пап Францис "хүндэт зочны дэвтэр"-т гарын үсэг зурахдаа "Ахан дүүсийн харилцаа холбоог тогтоох шинэ боломжуудыг хүсэн хүлээж" буйгаа илэрхийлжээ

Пап Францис "хүндэт зочны дэвтэр"-т гарын үсэг зурахдаа "Ахан дүүсийн харилцаа холбоог тогтоох шинэ боломжуудыг хүсэн хүлээж" буйгаа илэрхийлжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ромын пап, Ватикан Улсын төрийн тэргүүн Францисийн Монгол Улс хийж буй айлчлал үргэлжилж байна. Түүнийг өнөөдөр /2023.09.02/ Сүхбаатарын талбайд угтан авсан бөгөөд төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Пап Францис Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээж, гарын үсэг зурсан байна.  

Пап Францис хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээхдээ, "Ахан дүүсийн харилцаа холбоог тогтоох шинэ боломжуудыг хүсэн хүлээж буйгаа илэрхийлж, нөхөрлөлийн замаар алхахын тулд энх тайвныг эрхэмлэж Монголд ирж буйгаа илэрхийлсэн" зүйлийг бичиж үлдээжээ. Энэ талаар Ватикан Улс болон Пап лам Францис нарын албан ёсны мэдээллийг твиттер хуудаст нийтэлдэг "Vatican News" хаягт мэдээлсэн байна. Тус мэдээлэлд, "Ромын Пап лам Францис Улаанбаатар дахь Төрийн ордны Хүндэт дэвтэрт гарын үсэг зурж, ахан дүүсийн харилцаа холбоог тогтоох шинэ боломжуудыг хүсэн хүлээж, нөхөрлөлийн замаар алхахын тулд энх тайвныг эрхэмлэж Монголд ирж буйгаа илэрхийлэв" гэжээ.

Пап Францисийн Хүндэт зочны дэвтэрт үлдээсэн сэтгэгдэл