Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөхөөс Ц.Тогоог чөлөөлж, Д.Баасандамбыг томилжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөхөөс Ц.Тогоог чөлөөлж, Д.Баасандамбыг томилжээ

Бригадын генерал Д.Баасандамбыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр томилжээ. Өмнө нь дэслэгч генерал Ц.Тогоо Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр ажиллаж байсныг чөлөөлсөн байна. Шинээр томилогдсон зөвлөх бригадын генерал Д.Баасандамба нь ашиглалтын инженер, 2005 онд Батлан хамгаалах удирдлагын академийг Стратеги-тактик, цэргийн удирдлага, 2018 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академийг Төрийн цэргийн аюулгүй байдлын удирдлага мэргэжлээр төгсжээ.