"МАН-ын сонгуулийн жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг оруулна" гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгджээ

"МАН-ын сонгуулийн жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг оруулна" гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгджээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2023.09.04/ Ховд аймагт ажиллаж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв болон “Хөгжил” политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон байна. 

Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ үеэрээ, "УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана" гэдгээ мэдэгдэж улс төрийн бусад намуудад мөн уриалжээ. Учир нь ирэх 2024 оны УИХ-ын сонгуулиар парламентын 126 гишүүн 78-г нь тойрогт нэр дэвшүүлж, үлдсэн 48 гишүүнийг нь улс төрийн намын жагсаалтаас тодруулах юм. Харин МАН болон АН-ын жагсаалтын эхний 15-20 д бичигдсэн хүмүүс УИХ-ын гишүүн болох боломжтой гэж үзэж байгаа юм. Иймд ирэх жил бүрдэх парламентад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийн төлөөлөл орж ирж магадгүй байна.