Газрын ховор элементийн "Халзан бүргэдэй", “Ар хүрэн уул”, “Шар толгой”-н ордуудыг ХХБ-ны Д.Эрдэнэбилэг, “Бор толгой” ордыг Моннис Б.Чулуунбаатар эзэмшиж байна

Газрын ховор элементийн "Халзан бүргэдэй", “Ар хүрэн уул”, “Шар толгой”-н ордуудыг ХХБ-ны Д.Эрдэнэбилэг, “Бор толгой” ордыг Моннис Б.Чулуунбаатар эзэмшиж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2023.09.04/ Ховд аймгийн иргэдтэй уулзах үеэрээ, "Халзан бүргэдэйн ордыг ашиглах асуудлыг иргэдийн саналаар шийднэ, иргэдийн дэмжлэг авахгүй бол Засгийн газар дэмжихгүй" гэж мэдэгджээ. 

"Халзан бүргэдэй" бол газрын ховор элементийн орд юм. Харин “газрын ховор элемент” нь соронзон чанар их, цахилгаан дамжуулах чадвар өндөр тул радио электроник, компьютер, ухаалга гар утас, цахилгаан автомашины үйлдвэрлэл гээд дэвшилтэд технологийн үндсэн түүх эд болоод байгаа. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг АНУ, БНСУ, Герман, Япон улсад айлчлах үеэр ч манайхаас “газрын ховор элемент” авъя, энэ чиглэлд хамтарч ажиллая гэдгээ эдгээр улсууд илэрхийлсэн.

Харин өдгөө, Ховд аймгийн Мянгад сумын нутагт байх “Халзан бүрэгтэй”, “Ар хүрэн уул” хэмээх газрын ховор элементийн “ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийг Монголиан нэшнл рийр ийрт корп ХХК-иар дамжуулж Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны эзэн Д.Эрдэнэбилэг эзэмшиж байна.

Мөн Увс аймгийн Завхан сумын нутагт байдаг “Шар толгой” хэмээх газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг ч Д.Эрдэнэбилэг Монголиан Нейшнл Рийр Ийрт Корпорейшн ХХК-иар эзэмшиж байна.

Д.Эрдэнэбилэгийн Монголиан нэшнл рийр ийрт корп ХХК-ийн эзэмшиж буй “газарын ховор элемент”-ийн лицензийн мэдээлэл

Монголиан нэшнл рийр ийрт корп ХХК-ийн эзэмшигчийн мэдээлэл

Харин Ховд аймгийн Мянгад сумын нутагт байх “Бор толгой” хэмээх газрын ховор элементийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч Монголиан Лантаноиде Корпораци ХХК-ийг Силверстрийм ресурс ХХК-иар дамжуулж Моннис группийн эзэн Б.Чулуунбаатар эзэмшиж байна. Хачирхалтай нь, дэлхийн нийт нөөцийн 16 хувийг бүрдүүлж байгаа манай улсын “газрын ховор элемент”-ийн ашиглалтын лицензыг Д.Эрдэнэбилэг, Б.Чулуунбаатар нарын цөөн хэдхэн хүн эзэмшиж байна. 

Монголиан Лантаноиде Корпораци ХХК-ийн эзэмшиж буй “газарын ховор элемент”-ийн лицензийн мэдээлэл

Монголиан Лантаноиде Корпораци ХХК-ийг эзэмшигч Силверстрийм ресурс ХХК-ийн мэдээлэл




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө