ВИДЕО: Дархан-Уул аймагт МАН "хэсгийн ахлагч" нэртэй 200 гаруй сонгуулийн ухуулагчийг 650 мянгаар цалинжуулан ажиллуулж эхэлжээ

ВИДЕО: Дархан-Уул аймагт МАН "хэсгийн ахлагч" нэртэй 200 гаруй сонгуулийн ухуулагчийг 650 мянгаар цалинжуулан ажиллуулж эхэлжээ

2024 оны УИХ-ын сонгууль болоход есөн сарын хугацаа үлдээд байна. Тиймээс намууд одооноос сонгуульдаа бэлдэж аймаг, дүүрэг, сум, багт ажиллуулах ухуулагч нараа томилж эхэлжээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн хэмжээнд баг бүрд нэг хэсгийн ахлагч ажиллуулдаг байсан бол тоог нэмж 2500 өрхийн дунд нэг хэсгийн ахлагч ажиллуулж эхэлсэн байна. 

Энэ нь гэр хороололд ялгаатай бөгөөд тус бүсэд 2000 өрхийн дунд нэг хэсгийн ахлагч ажиллаж байна. Ингээд Дарханы хэмжээнд 200 гаруй хэсгийн ахлагч нэмж ажиллуулж эхэлжээ. Нэг хэсгийн ахлагч 650 000 төгрөгийн цалинтайгаар он дуустал ажиллахаар гэрээг байгуулсан талаар нутгийн иргэд ярилаа. Үүнийг Дархан-Уул аймгийн зарим иргэд эсэргүүцэж, хэсгийн ахлагч нэрийн дор МАН-ын гишүүдийг төсвийн мөнгөөр цалинжуулж, сонгуулийн сурталчилгааны ухуулагчаар ажиллуулах гэж байна хэмээн шүүмжилж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар МАН бусад аймагт ч хэсгийн ахлагчийн тоог нэмэх эсвэл нутгийн зөвлөлийн гишүүдийг идэвхжүүлэн ухуулагч нараа томилоод эхэлжээ. 

ҮЗЭХ: