Б.Жавхлан: Газрын тос боловруулах үйлдвэр 2026 онд ашиглалтад орж, 2027 оноос эхлэн бүтээгдэхүүнээ гаргана /ВИДЕО/

Б.Жавхлан: Газрын тос боловруулах үйлдвэр 2026 онд ашиглалтад орж, 2027 оноос эхлэн бүтээгдэхүүнээ гаргана /ВИДЕО/

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.09.13/ болж 24 асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм.

Тэрбээр, "Дорноговь аймагт Ерөнхий сайд болон түүний баг ажиллахдаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилд үүсээд байсан гацааг арилгаж, хэрхэн хэвийн үргэлжлүүлэх талаар шийдсэн асуудлыг өнөөдөр Засгийн газрын шийдвэр болгон баталгаажуулсан.

Газрын тосны үйлдвэрийн анхны санхүүжилтыг 2016 онд АСЕМ-ийн үеэр Энэтхэгийн талаас манай улсад нэг тэрбум долларын зээл олгож анх  эхэлж байсан. Ингээд 2019 онд 1 тэрбум 236 сая долларын зээлийг баталсан. Энэ үеэр харамсалтай нь цар тахлын нөхцөл байдал үүсч, үйл ажиллагаа нь түр саатсан. Ингээд энэ оны нэгдүгээр сард 1 тэрбум 200 сая доллараас дөнгөж 112 сая долларыг л авч чадсан. Гэтэл гэрээгээр энэ оны нэгдүгээр сараас эхлэн аваагүй зээлийнхээ үндсэн төлбөр, аваагүй зээлийнхээ хүүг төлж эхлэх нөхцөл байдал үүссэнээр дараа дараагийн санхүүжилтийг авах боломжгүй болсон. Иймд нэгдүгээр сард  Сангийн яамны зүгээс зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тал дээр Энэтхэг улсын банктай таван сарын хугацаанд хэлэлцээр хийсний үр дүнд бидний тавьсан хүсэлтийг хүлээн авч, гэрээний өөрчлөлтийг амжилттай хийж чадсан. Ийнхүү нэмүү өртгийг энэ намрын УИХ-ын чуулганаар батлуулснаар төсөл цааш бүтэн дүнгээрээ батлагдаж, 2026 он гэхэд эхний байгууламжууд ашиглалтад орж, 2027 оноос эхлэн бүтээгдэхүүнээ гаргах боломжтой боллоо" гэсэн юм.

ҮЗЭХ: