ШУУРХАЙ: Эрдэнэт үйлдвэрийн ажилчид "ажил хаялтаа түр зогсоож, удирдлагуудтайгаа хэлэлцээ хийхээр тохирчээ

ШУУРХАЙ: Эрдэнэт үйлдвэрийн ажилчид "ажил хаялтаа түр зогсоож, удирдлагуудтайгаа хэлэлцээ хийхээр тохирчээ

Өнөөдөр /2023.09.15/ өглөөний 07:00 цагаас эхэлсэн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчдын ажил хаялт түр зогссон талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. Учир нь тус үйлдвэрийн удирдлагууд болон ажил хаялт зарласан хүмүүсийн төлөөлөл хоёр талаасаа хуралдаж, "ажил хаялтаа түр зогсоож, ажилчдын тавьсан шаардлагыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцээ хийе" гэж тохирсон байна. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн ажилчид цалингаа 50 хувиар нэмэгдүүлж, мөн өөрсдийн хүүхдүүдээ тус үйлдвэрт ажилд авдаг байх гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.