Өнөөдөр /2023.09.16/ АН-ын зүүн бүсийн уулзалт Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод болж байгаа аж. Тус уулзалтад АН-ын дарга Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, тус намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй хүмүүс оролцож байгаа аж.
Харин тус уулзалтын үеэр Сангийн сайд асан, АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт, "Монгол хүн бүр 30 сая төгрөгний өртэй болсон. 200-300км авто зам бүтээн байгуулалтыг эхлүүлдэг. Хөрөнгө оруулалтад зарах ёстой мөнгийг бид халамжийн бодлогод зарж байна. Ямар ч бизнес эрхлэгчтэй уулзахад хамгийн төвөгтэй асуудал нийгмийн даатгалын асуудал байна. Бид татварын дарамт нь маш бага байдаг реформыг хийх зайлшгүй шаардлагатай" гэж мэдэгджээ.
ВИДЕО: