АН-ын Зүүн бүсийн эдийн засгийн форум өчигдөр /2023.09.16/ Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод болж өндөрлөсөн байна. Тус арга хэмжээнд АН-ын дарга Л.Гантөмөр, тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нарын парламентын гишүүд оролцжээ.
Мөн Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгуудын АН-ын гишүүд оролцсон ба тус арга хэмжээний хаалт хэмээж урлагийн нүсэр шоу тоглолтыг хийжээ. Тодруулбал, АН-аас зохион байгуулсан тус шоу тоглолтод реппер Big Gee, дуучин Г.Эрдэнэчимэг, Номин талс хамтлагийн дуучин А.Хаянхярваа зэрэг хамтлаг, дуучдын төлөөлөл оролцсон байна. Мөн энэ шоу тоглолтод жүжигчин, продюсер Ж.Баясгалан гэргийн Э.Мөнхтуяатайгаа хамт оролцож ая, дуугаа өргөжээ. Ж.Баясгалангийн хувьд УИХ-ын 2020 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшиж байсан нэгэн. Харин ирэх оны УИХ-ын сонгуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж АН-ын жагсаалтад бичигдэнэ гэсэн таамаглал байгаа юм.
ВИДЕО:
Ардчилсан намын даргын зөвлөх, ҮБХ-ны гишүүн Ж.Баясгалан ба түүний гэргий
— Батука (@Batuka_UB) September 16, 2023
Ардчилсан намын зүүн бүсийн форум хаалтын шоу#АрдчилсанНам🇲🇳 pic.twitter.com/WuQ5waEMeK