Ирэх 2024 онд Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад айлчилна гэж элчин сайд нь мэдэгджээ

Ирэх 2024 онд Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад айлчилна гэж элчин сайд нь мэдэгджээ

Бүгд найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч  Александр Лукашенко 2024 онд манай улсад айлчлах гэнэ. Учир нь тус улсаас манай улсад суугаа Элчин сайд Дмитрий Николаевич Горелик УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалантай уулзахдаа энэ талаар ярилцсан байна.  

Ингэхдээ Бүгд найрамдах Беларусь улсын Гадаад хэргийн сайд Владимир Макей ирэх оны хоёрдугаар сар /2024.02/-д манай улсад албан айлчлал хийхээр товлосон аж. Уг айлчлалын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко төрийн айлчлал хийхээр төлөвлөж байгаа нь хоёр орны хоорондох өндөр дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалж, олон талт харилцааг гүнзгийрүүлэх ач холбогдолтой хэмээн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан онцолжээ.




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө