Хотын дарга асан Э.Бат-Үүл АН-ын дарга Л.Гантөмөрт гомдсон тул "намынхаа үйл хэрэгт оролцохгүй байгаа" ажээ

Хотын дарга асан Э.Бат-Үүл АН-ын дарга Л.Гантөмөрт гомдсон тул "намынхаа үйл хэрэгт оролцохгүй байгаа" ажээ

Э.Бат-Үүлийг хотын даргаар ажилласан 2012-2016 оны хугацаанд Улаанбаатар хотын автозамын уулзвар гарцууд нэмэгдэж, олон мянган айлын орон сууц баригдсан гээл тэрээр түүхэнд үлдсэн бүтээн байгуулалт хийсэн гэхэд болно. Өнөөдөр ч Э.Бат-Үүлийн хотод хийсэн ажлуудыг иргэд магтан ярьдаг бол, эрх баригч МАН-аас сонгогдон ажиллаж буй дарга нар "Э.Бат-Үүлийн хийсэн ажлын хэмжээнд хүрнэ, түүнийг давна" гэж жиших нь бий. 

Тэгвэл өдгөө нийслэлийн АН-ын даргын албан тушаалыг хашиж буй Э.Бат-Үүл тус намын даргаар Л.Гантөмөр сонгогдсон цагаас эхлэн намынхаа үйл хэрэгт оролцохгүй байгаа аж. Тэрээр хамгийн сүүл өөрийн твиттер хуудастаа, "Намын дарга Гантөмөр; Х.Баттулгатай тохирсон уу? Сумьяабазарт дийлдсэн үү? манай нам дахь люмпенжсэн хэсэг залуустаа тал зассан уу? ямар ч байсан намайг нийслэлийн намын даргаас зайлуулжээ! Уг нь дүрэмтэй л дээ! 24 оны нийслэлийн сонгуульд хэрхэхийг Гантөмөр мэдтүгэй! Амжилт" хэмээжээ. 

Сонирхуулахад, Ерөнхийлөгч асан Х.Баттулга НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогтыг, АН-ын дарга Л.Гантөмөр өөрийн найз Сүхбаатар дүүргийн засаг дарга асан Д.Бадарсныгаа зүтгүүлнэ гэж байгаа бол, тус намын 1970 оны залуучуудын нэгдэл болох "Од" фракцаас НИТХ-ын төлөөлөгч М.Тулгатыг, Үндэсний жигүүр хөдөлгөөн фракцаас А.Цэрэнбатыг дэвшүүлнэ гэх мэдээлэл байгаа юм. 




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө