ВИДЕО: Х.Баттулга, С.Ганбаатар нар "Хөх туг" хэмээх тойрон аяллаа Өмнөговь аймагт өндөрлүүлжээ

ВИДЕО: Х.Баттулга, С.Ганбаатар нар "Хөх туг" хэмээх тойрон аяллаа Өмнөговь аймагт өндөрлүүлжээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг дагуулан өнгөрөгч наймдугаар сарын 21 /2023.08.21/-ны өдрөөс эхлэн аймаг, орон нутгийг тойрч эхэлсэн ба үүнийгээ "Хөх туг" аян гэж нэрлэсэн. Тэд ийнхүү орон нутгийг тойрох үеэрээ уулзалтад ирсэн иргэдээс "АН-ын нэр, логог өөрчлөх нь зөв үү" гэсэн утгатай судалгааг авч явсан байдаг.  

Харин энэхүү үйл явдлыг "АН-аас хийж буй нэг арга хэмжээ" хэмээн тус намын дарга Л.Гантөмөр мэдэгдсэн ч, Х.Баттулга "энд нам ямар ч хамаагүй" гэсэн. Тэгвэл Х.Баттулга, С.Ганбаатар нарын "Хөх туг" хэмээх тойрон аялал өчигдөр /2023.09.17/ Өмнөговь аймагт уулзалт хийснээр өндөрлөсөн байна. Харин АН-ын удирдлагууд өнгөрөгч амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод "Зүүн бүсийн чуулга" уулзалтаа хийгээд өнгөрөгч шөнө нийслэлд хүрэлцэн иржээ. 

ВИДЕО: 




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө