Л.Гантөмөр: Үг хэлсэн хүнийг шоронд хийж байгааг бид харж байна

Л.Гантөмөр: Үг хэлсэн хүнийг шоронд хийж байгааг бид харж байна

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн санаачилгаар зохион байгуулагдаж байгаа эдийн засгийн бүсчилсэн форумыг өнгөрсөн пүрэв гарагт Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо зохион байгууллаа. 

Уг форумын зорилго нь улс орны нөхцөл байдлыг зөвхөн улстөрчид нь шийддэг бус, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид оролцож нийтээрээ хэлэлцдэг, иргэдийн санаа бодол бодлого шийдвэрт тусдаг байх нь нэн чухал хэмээн Намын дарга Лу.Гантөмөр хэлж байлаа.

Энэ үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр "Бидний зорилго биелээгүй гэдгийг сүүлийн жилүүдэд маш тод томруун харлаа. Бидний нүдэн дээр үг хэлсэн хүнийг шоронд хийж байгааг бид харж байна. Бидний нүдэн дээр шүүмжилж бичсэн сэтгүүлчдийг цагдаа өдөр бүр дуудаж байцааж байгааг харж байна. Бидний нүдэн дээр бизнесүүдийг авч ирээд шүүж байгааг бид харж байна. Бидний нүдэн дээр өмчийг нь дээрэмдээд авч байгааг харж байна. Ковидын үед хаалттай нийгэм, дарангуйлагч Засгийн газар, дарангуйлагч төр гэж юу байдгийг бид олж харсан. Сум хооронд явах эрхийг хаасан. Аймаг хооронд явахыг зогсоосон. Бүр сүлдээ байшингаасаа гарах эрхийг хаасан. Бид тэгэхэд юу мэдэрлээ. Ардчиллын 33 жилийн стратеги нурж унахад их амархан юм байна. Ингээд болчихдог юм байна гэдгийг бид олж харсан. Мэдэрсэн. Тиймээс шинэ стратегийг гаргах тэр цэгтээ бид ирчихлээ.

Тэрхүү шинэ стратеги нь танд аймаг хооронд зорчих эрхийг тань өгнө гэдэг шиг энгийн байх ёстой. Монголчууд тэр үед итгээгүй. Гайхаж байсан. Тэр үед сум, аймаг хооронд явахад томилолт, тодорхойлолт авдаг. Тэр нь жирийн жолоочид олддоггүй. Жижигхэн хурган дарганцар байж л тэрийгээ олж авна. Тийм цаг үед тэр хэлж байсан зүйлс биеллээ олсон байна. Тиймээс бидний дараагийн стратеги ийм энгийн байна. Монголчуудын амьдрал бодитоор байгаа бэрхшээлүүдийг бид шийднэ. Мачийж байгаад мянган малтай болсон ч яагаад азжаргалтай, хангалуун амьдарч чадахгүй байна вэ. Талх жигнээд, гуанз ажиллуулсан ч яагаад амьдрал сайжрахгүй байгаа юм бэ. Ардчилсан намын нэгдэл Монгол түмэнд байгаа зовлонг олж илрүүлэхэд суурилж байгаа. Асуудлын учир шалтгааныг олж Монголын ард түмэнд зориулсан шинэ стратеги гаргана. Энэ нэгдэл Монголыг босгоно. намынхан "АРДЧИЛЛЫН ЗА БОЛ АНДГАЙ БУЙ ЗА" гэдэг үгийг чанд тогтоож, хэвшүүлэх ёстой" гэсэн юм. 




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө